БУЯНТ СУМАНД АЖИЛЛАВ
2024-03-26 00:00:00 | 177Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Буянт суманд зохион байгуулж, ард иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг хүргэж, цахим болон бусад хэлбэрээр шүүхийн үйлчилгээг хэрхэн авах талаар танилцуулж, гарын авлага, тараах материалаар хангаж ажилласан бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээний талаар танилцуулж, сурталчлах ажлыг зохион байгууллаа. Уулзалтанд оролцогчдоос шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудсаар санал авч, ард иргэдийн сонирхсон асуултанд хариулснаар уулзалт амжилттай өндөрлөлөө.
. . .