-1

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургууль болон ерөнхий боловсролын II-р сургуулийн сурагч нарт сургалт явуулав.

2024-03-27 00:00:00    |   179

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас олон нийтэд чиглэсэн ажлын хүрээнд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нар "ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" сэдвээр ерөнхий боловсролын сурагч нарт сургалт явууллаа.

Энэхүү сургалтад Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургууль, Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёр дугаар сургуулийн төлөөлөл болох 121 сурагчдыг хамрууллаа.

 

 

. . .