-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН “ХҮҮХДИЙГ ХАЙРЛАЯ ХАМГААЛЪЯ” УРИАН ДОР БОЛЛОО

2024-04-01 00:00:00    |   186

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөн 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Аймгийн "Нутгийн Захиргааны ордон"-ны Их танхимд зохион байгуулагдаж, Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Бүсийн шүүхийн шинжилгээний газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Нээлттэй хаалттай-457 дугаар хорих анги, Өмгөөллийн байгууллага, Хүүхэд Гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн удирдлага, алба хаагчид болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.

     Зөвлөгөөнөөр:

     Хүүхдийн үйлдсэн болон гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдэд анхаарах асуудал,

     Хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал

     Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан өсвөр насны хүүхдийн сурах эрхийг хангах нь

     Насан хүрээгүй хүүхдийн хохирогч болон холбогдогчоор оролцсон хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн оролцоо

     Насанд хүрээгүй хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх нь

     Насанд хүрээгүй хохирогчтой гэмт хэргийн яллагдагч шүүгдэгч нарт авах таслан сэргийлэх арга хэмжээний талаарх анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл мэдээлэл, санал солилцож, зөвлөмж гаргалаа.

. . .