-1

ГАМШГИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТАНД ХАМРАГДЛАA

2024-03-28 00:00:00    |   140

     Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам", 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр", Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний удирдамж"-ийн хэрэгжилтийн хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан газар хөдлөлтийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, албан хаагчид хамрагдаж, бэлэн байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээр мэргэжлийн зөвлөмж, зааварчилгааг авч ажиллалаа.

. . .