-1

МАНХАН СУМАНД АЖИЛЛАВ

2024-04-05 00:00:00    |   128

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Манхан суманд ажиллав. Сумын ард иргэдтэй уулзалт хийж, шүүхийн тухай хуулийн онцлог эрх зүйн зохицуулалт, шүүхийн үйлчилгээг цахим болон бусад хэлбэрээр авах талаар танилцуулж, шүүхийн тамгын газрын 2023, 2024 оны ажлуудаа тайлагнаж, гарын авлага, тараах материалаар хангаж, шүүхийн үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллав. Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээний талаар танилцуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт хийж, гарын авлага, материал гардуулан ажиллаж, шүүх-орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр сумын удирдлагуудтай уулзалт хийлээ.

. . .