-1

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТАЛААР ДАРВИ, ЗЭРЭГ, МАНХАН СУМДАД СУРГАЛТ ХИЙВ

2024-04-05 00:00:00    |   216

   Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн хүрээнд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, тус шүүхийн Тамгын газраас хамтран, Ховд аймгийн сумдад батлагдсан төлөвлөгөөний хүрээнд сургалт зохион байгуулан ажиллаж байна.

   2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Дарви, Зэрэг, Манхан сумдад Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам, шүүгчийн туслах Ө.Мөнхтуул нар сумын албан байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн, эрх зүйн ажилтан, бичиг хэргийн ажилтан албан хаагчдад захирамжлалын баримт бичиг, тушаал захирамж, шийдвэр гаргах хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж, "Захиргааны ерөнхий хууль", "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль"-ийн талаар тусгайлсан сургалт зохион байгуулж, сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулж, хууль хэрэглээний эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллалаа.

 

. . .