-1

ШУУДАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-10 00:00:00    |   200

    Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон "Монгол Шуудан" ХХК-ны хамтран байгуулсан "Шуудангийн үйлчилгээ үзүүлэх" гэрээний 1.3 дахь хэсэгт заасны дагуу Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар болон "Монгол шуудан" ХХК-ны Ховд аймаг дахь Шуудангийн үйлчилгээний газрын хамтарсан ажил хэргийн уулзалт зохион байгуулагдаж, шүүхийн байгууллагад шуудангийн байгууллагын үйлчилгээг үзүүлж буй гэрээний биелэлт, хэргийн богц, шүүхийн зарлан дуудах хуудас, албан бичиг харилцааны хүргэлт, түгээлт, шүүхэд хүлээн авах процесс ажиллагаа, бүрэн бүтэн, аюулгүй байдал зэрэг асуудлаар харилцан ярилцаж, 2023 оны ажлаа дүгнэж, цаашид анхаарах асуудлыг 2024 оны гэрээнд тусган баталснаар уулзалт амжилттай өндөрлөлөө.

. . .