ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
2024-04-10 00:00:00 | 145Шүүхээс шуудангийн байгууллагад хүргүүлж, хүлээн авч буй хэргийн богц, шүүхийн мэдэгдэх хуудас, албан бичиг, харилцаатай холбоотой шуудангийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын Үйлчилгээний хэлтсийн дарга, шүүгчийн туслах нар, мэдээлэл лавлагааны ажилтан, бичиг хүргэгч, нягтлан бодогч, захиргааны бусад ажилтан нарыг оролцуулан 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцүүлэг хийж, Шуудан үйлчилгээний газартай байгуулсан 2023 оны гэрээний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг 2024 оны шинэчилсэн гэрээнд тусгуулах саналыг төсөлд тусгуулан, аймгийн Шуудан Үйлчилгээний газарт хүргүүлснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.
. . .