-1

“ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ - МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА - 2016” БАЯР БОЛЛОО

2016-02-23 10:09:00    |   93

Ховд аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг \"Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр 2016 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хар ус нууран дээр зохион байгууллаа.

Энэ удаагийн \"Мөнгөлөг шагшуурга-2016” мөсний баяр нь байгаль дэлхийгээ хайрлая уриан дор зохион байгуулагдсан бөгөөд Хар-ус нуур орчим болон Монголд ховоршиж, \"Улаан ном”-нд орсон ан, амьтны дүрс бүхий мөсөн хотхоныг байгуулан ирээдүй хойч үедээ таниулан, өвлүүлэн үлдээхийн төлөө уриалсан бөгөөд Ховд аймгийн 17 сум, аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцов.

\"Мөнгөлөг шагшуурга-2016” мөсний баярт Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олон оролцож, байгаль дэлхийгээ хамгаалах үйлст нэгдэн, цэвэр агаарт гарч, шүүгч, ажилтнуудын амралт чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэн, мөсний хөл бөмбөг зохион байгуулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэв.

 \"\"

\"\"

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .