ШҮҮХИЙН ГАДНА ОРЧНЫ ТОХИЖУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙВ
2024-11-18 00:00:00 | 4Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн байрны гадна талын орчны тохижуулалтын ажлуудыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Эд мөрийн баримт хадгалах өрөө, Аж ахуйн складны гадна талыг сайдинг өнгөлгөөний материалаар бүрэх ажлыг цахилгаанчин-сантехникч Э.Амарсанаа, жолооч Ц.Батсүх, А.Мягмардорж, нярав А.Батхишиг нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг амжилттай хийж, шүүхийн гадаад орчны өнгө үзэмжийг сайжрууллаа.
. . .