-1

ШҮҮХИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ ХАШААЛАВ

2024-11-18 00:00:00    |   4

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн байгууллагын дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2014 онд Аймгийн ИТХ-аар Ховд аймгийн 2014-2030 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулж, 1 га газрыг шүүхийн цогцолбор барилгын зориулалтаар Аймгийн Засаг Даргын Захирамжаар шүүхэд газар эзэмших зориулалтаар олгуулсан. Шүүхийн эзэмшлийн газрыг төмөр хайсаар хашаалах ажлын төсвийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шийдвэрлүүлж, "ЛАНЗ" ХХК гэрээний үндсэн дээр гүйцэтгэж, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ашиглалтанд хүлээн авах ажлыг шүүхийн Тамгын газраас томилогдсон Ажлын хэсэг зохион байгууллаа.

. . .