-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ГЭР БҮЛД СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

2025-04-10 00:00:00    |   8

Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын албанд гэр бүлийн асуудлаар өргөдөл гаргаж буй гэр бүлийн гишүүдэд эвлэрэлийн боломж, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор өргөдөл гаргагчийн зөвшөөрсний үндсэн дээр мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Бүжинлхам, Эвлэрүүлэн зуучлагч Ц.Байгалмаа, туслах ажилтан Б.Гэрэлт-Од нар болон Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд хамгаалалын хөгжлийн газрын сэтгэл зүйч ахлах мэргэжилтэн Б.Хишигтогтох, сэтгэл зүйч Д.Түмэннасан нар оролцон, хамтарсан уулзалтыг шүүхийн байранд амжилттай зохион байгууллаа.

Эвлэрүүлэн зуучлалын албаар гэр бүлийн асуудлаар өргөдөл гаргагчдад сэтгэл зүйчийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгаа нь үр дүнтэй, чухал ач холбогдолтой асуудал мөн болохыг талууд тэмдэглэж, дараагийн уулзалтыг 2025 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

. . .