ЖАРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАВ
2025-04-10 00:00:00 | 9Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Аймаг, сум, багийн ард иргэдэд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Жаргалант суманд Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж, сумын ард иргэдтэй уулзалт хийж, Шүүхийн тухай хуулийн танилцуулга, хууль эрх зүйн онцлог зохицуулалтын талаар мэдээлэл хийж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын албаны үйл ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн талаар танилцуулж, шүүхийн талаар цахим хэлбэрээр мэдээлэл хэрхэн авах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахад анхаарах асуудал зэрэг асуудлаар сургалт зохион байгуулж, тараах материал, гарын авлагаар хангаж, оролцогчдоос шүүхийн үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллав.
. . .