ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ДУНД БАГИЙН СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025-04-21 00:00:00 | 2Ховд аймгийн шүүхийн түүхт 100 жилийн ойг угтан, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд багийн спортын 5 төрөлт/гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, дартс, шатар/ тэмцээнийг 2025 оны 4,5 саруудад үе шаттайгаар зохион байгуулж байна.
2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тэмцээний нээлтийг Жаргалант сумын 2-р сургуулийн спорт зааланд хийж, багуудын дунд гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж, жолооч С.Амарсанаа ахлагчтай баг 2 дугаар баг 1-р байр, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын ахлагчтай 6-р баг 2-р байр тус тус эзэллээ.
Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
. . .