“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-04-21 00:00:00 | 3Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль болон 6 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргийн тухай ойлголт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт явууллаа. Сургалтад Ховд аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль болон 6 дугаар сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагч хамрагдлаа.
Сургалтын зорилго нь: сургуулийн орчинд нэг нэгнийгээ ялгаварлахгүй байх, дээрэлхэх, хүч түрэмгийлэх үйлдэл гаргуулахгүй зан чанарыг төлөвшүүлэхэд оршино.
. . .