-1

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ, СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2025-06-03 00:00:00    |   15

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газартай хамтран, шүүхийн Тамгын газарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг нэвтрүүлэх чиглэлээр уулзалт, сургалтыг шүүхийн байранд 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын мэргэжилтэн нараас бүрдсэн Сургалтын багаас шүүхийн Тамгын газрын албан хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар анхан шатны сургалт зохион байгуулж, шүүхийн байранд шүүгч, албан хаагчдын ажиллах сэтгэл ханамжтай орчинг бүрдүүлэхэд холбогдох хууль, тогтоомжийн талаар танилцуулж, заавар зөвлөмж өглөө. Цаашид энэ чиглэлээр үе шаттайгаар хамтран ажиллахаар боллоо.

 

. . .