ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛОН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮНД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР УУЛЗАЛТ, СУРГАЛТ БОЛЛОО
2025-06-03 00:00:00 | 15Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төвтэй хамтран, шүүхийн Тамгын газарт 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хамтарсан арга хэмжээг зохион байгууллаа.
Шүүхийн Тамгын газрын дарга, Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга нар хамтарсан уулзалт хийж, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр санал солилцож, цаашид хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг баталлаа.
Шүүхийн Тамгын газрын албан хаагчдад зориулж, тус төвөөс хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээний онцлог, батлагдсан стандарт, хууль тогтоомжийн зохицуулалт, сайн жишээний талаар танилцуулж, сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулснаар уулзалт амжилттай болж өндөрлөлөө.