“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2016-03-03 10:05:31 | 80Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас \"Шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн”-г танилцуулах, шүүхийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор сар бүр \"Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 2016 оны 02-03 дугаар саруудад Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй хууль, хяналтын байгууллагуудыг хамруулан, \"Нээлттэй шүүх-хуулийн байгууллагад” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газрын прокурорууд, албан хаагчдад шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнг танилцуулж, шүүхийн тухай багц хуулиудын онцлог зохицуулалтаар тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн мэдээлэл хийж, хүний эрхийг хангах, шүүх хуралдааны мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, шинэ эрүүгийн хуулиар шат дараалалтай сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар Аймгийн Прокурор Н.Доржсүрэнтэй санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба