Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Увс аймагт ажиллаа.
2016-03-22 11:17:50 | 88Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхийн шүүх хуралдааны тойм
2016 оны 03дугаар сарын 17-ны өдөр
01. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Б.Нямбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв./Эрүүгийн хуулийн 145.4/
Шүүхийн магадлал: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
02. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Н.Хүрэлдорж нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв./Эрүүгийн хуулийн 145.3/
Шүүхийн магадлал: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
03. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Д.Цоодол нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв./Эрүүгийн хуулийн 145.2/
Шүүхийн магадлал: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
04. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Г.Түмэнбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв./Эрүүгийн хуулийн 145.2/
Шүүхийн магадлал: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.