-1

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2016-04-15 15:07:27    |   99

Хуулийн байгууллагуудын жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг хамтарсан зөвлөгөөн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шүүх шинжилгээний алба, Өмөөлөл зэрэг Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагууд оролцлоо.

Хамтарсан зөвлөгөөний үеэр байгууллагууд тус тусын чиг үүргийн хүрээнд харилцан мэдээлэл хийж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад бичгийн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргахад тулгарч буй хууль хэрэглээний зөрүүтэй ойлголтуудыг хэрхэн ойлгож, зөв хэрэглэх асуудал, эрүүгийн хэргийг шалгах, шүүн таслах ажиллагаа болон ял эдлүүлэх явцад практикт гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, эрх бүхий албан тушаалтнуудаас гарч буй алдаа зөрчил, дутагдлыг хэрхэн засаж сайжруулах талаар зөвлөгөөнд оролцогч нараас санал, шүүмжлэлээ илэрхийлж, нэгтгэн зөвлөмжийн төслийг боловсрууллаа.

 \"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .