“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2016-05-12 17:03:15 | 102Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас \"Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийн хүрээнд сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг \"Нээлттэй шүүх” арга хэмжээг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн тус арга хэмжээ нь иргэдийн гарт нь шүүхийн шинэтгэлийн мэдээллийг шууд хүргэх байдлаар зохион байгуулагдсан бөгөөд шүүхийн захиргааны ажилтнууд баг болж Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн иргэд, Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах \"Их Буян” худалдааны төвд хувиараа бизнес эрхлэгч иргэдэд шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнг танилцуулан, тэдний сонирхсон асуултанд хариулт өгч ажиллаа.
Иргэдийн зүгээс шүүхийн шинэчлэлийн мэдээллийг цаг наргүй ажиллаж хөдөлмөрлөж байгаа орчинд нь хүрэлцэн ирж, өгч байгаад талархал илэрхийлэв.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба