ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.
2016-10-06 11:54:36 | 148
\"Нээлттэй нийгэм” форум нь Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэлийг байнга дэмжиж ирсэн бөгөөд хууль сахиулах үйл ажиллагаанд мониторинг хийх иргэний нийгмийн байгууллагыг чадавхижуулахад анхаарч, баруун бүсийн ТББ-ыг хамруулсан сургалтын үеэр Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцан уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Уг уулзалтын үеэр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн \"Нээлттэй нийгэм” форумын зочид төлөөлөгчдөд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулан тэдний сонирхсон асуултад хариуллаа.
. . .