-1

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ: ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАХ АРГА БА ИРГЭНИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

2016-10-24 10:27:26    |   169

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс \"Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба түүнтэй холбоотой Иргэний хуулийн хэрэглээ, түүнийг тайлбарлан хэрэглэх онол, арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, шүүхийн шийдвэр боловсруулах ур чадварыг дээшлүүлэх” зорилготойгоор \"Иргэний эрх зүй: Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг Ховд аймгийн Жаргалант суманд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх дээр зохион байгуулж байна.

\"\"
\"\"

Тус сургалт нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг дуустал бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд шүүгч-багшаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нар сургалтыг удирдан зохион байгуулж байна.

\"\"
\"\"

Сургалтад Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт 15 шүүгчид оролцож байна.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


. . .