ХАМТРАН АЖИЛЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА.
2016-11-01 09:22:43 | 154Тахарын албаны тухай хууль хэрэгжиж байх хугацаанд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг тусгай чиг үүрэг бүхий байгууллага гүйцэтгэж байсан бөгөөд уг хуулийг хүчингүй болгосноор тэдний чиг үүрэг Цагдаагийн газарт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн билээ. \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, \"яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан дээрхи журмын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, Цагдаагийн газрын дарга нарын хамтарсан тушаалаар 2016 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталлаа.
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .