Шүүгчдэд төрийн дээд “Алтан гадас одон” гардууллаа
2016-11-14 13:58:35 | 152Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 89 дугаар зарлигаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Нямжавын Туяа, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сүхбаатарын Ганчимэг, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Равданжамцын Уранчимэг нарыг Төрийн дээд \"Алтан гадас одон”-гоор шагналаа. Тэдгээр шүүгчдийг шүүх эрх мэдлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж \"Алтан гадас одон”-гоор шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан нар гардууллаа.
\"Алтан гадас одон”-г гардуулах хүндэтгэлийн ажиллагаанд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцож, шүүгчдэд баяр хүргэлээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс