-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫГ СОРИХ ШАЛГАЛТАНД ХАМРУУЛЛАА.

2016-12-28 12:10:02    |   161

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас \"Архив, албан хэрэг хөтлөлт”, \"Монгол хэлний найруулга зүй, зөв бичих дүрэм”, \"Хурдан, зөв алдаагүй бичих ур чадвар”, \"Шүүх хуралдааны явцыг хуулийн үг хэллэгээр бичиж буй байдал” сэдвүүд, холбогдох хууль, дүрэм, журмын талаар болон шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын эзэмшвэл зохих мэдлэг, мэргэшлийн ур чадваруудыг сорьж, тус шүүхийн тамгын газраас томилогдсон ажлын хэсэг шалгалт зохион байгууллаа.

\"\"

Сорил, шалгалтын дүнгийн талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт мэдээлэл өгч, цаашид мэргэжил, ажлын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар өөрсдөө болон шүүхийн тамгын газраас хамтран ажиллах талаар санал солилцож, дотоод сургалтын төлөвлөгөөнд тусган ажиллаж, үр дүнг улирал тутам сорил шалгалтаар авч байхаар боллоо.

\"\"

Мэдэээлэл лавлагааны алба

. . .