-1

Шинээр томилогдсон Ерөнхий шүүгч, шүүгч нарт хүндэтгэл үзүүллээ.

2017-01-03 17:14:52    |   90

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар зарлигаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Нямжавын Туяа, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Пүрэвдоржийн Баясгалан нар томилогдсонтой холбогдуулан, шүүхийн тамгын газраас хүндэтгэлийн арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Нямжавын Туяад шүүхийн тамга, тэмдгийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, тухай шүүхийн Ерөнхий шүүгчийн орлон албан үүргийг түр орлон гүйцэтгэн ажиллаж байсан Мөнхбаярын Нямбаяр хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

\"\"

\"\"

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Пүрэвдоржийн Баясгалан шүүгчийн тангаргаа өргөлөө.

\"\"

\"\"

Шүүгчдэд хүндэтгэл үзүүлэх, шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, урилгаар Аймгийн прокурорын газар, Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн Шинжилгээний албаны удирдлагууд, албан хаагчид оролцож, шинээр томилогдсон Ерөнхий шүүгч, шүүгч нарт дурсгалын зүйл гардуулж, баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

\"\"

\"\"

\"\"

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


. . .