ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН САНАМЖ БАЙГУУЛЛАА.
2017-01-17 09:53:53 | 92Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга, Ховд аймаг дахь цагдаагийн газрын дарга, Ховд аймгийн авто тээврийн төвийн дарга нар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтарсан санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтарсан санамж бичгийн зорилго нь \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, \"Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажиллахтай холбогдуулан, шүүгч, шүүх бүрэлдэхүүн нүүдэллэн, томилолтоор ажиллахад цагдаагийн чиг үүрэг хэрэгжүүлэх, шүүхийн захиргааны бусад ажилд Шүүхийн болон Цагдаагийн газрын албаны автомашинд тухай бүр мэргэжлийн техникийн үзлэг оношилгоо хийж, зохих журмаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангуулж ажиллахад чиглэгдэнэ.
Энэхүү санамж бичгийг хамтарсан тушаалаар баталж, тусгай журмаар зохицуулж, ажлын уялдаа холбоог ханган, цаашид улирал бүр үр дүнг тооцон ажиллахаар боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА