ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2017-02-09 10:37:40 | 96Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2017 –ны 01 дүгээр сарын 31-ны өдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот журмын хүрээнд Хэргийн хөдөлгөөний стандарт, бүртгэл, нотлох баримт хэрхэн бүрдүүлэх, хэргийн стандартын тухай сургалт зохион байгуулж, сургалтанд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар, шүүгчийн туслахууд, шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүхийн Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч нар хамрагдав.
Сургалтаар Иргэний хэргийн хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд анхаарах асуудлууд, нотлох баримтын бүрдэлт, хавтас хэргийн хэрхэн архивлах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа өгч, шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан ярилцлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА