“ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ”-ИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2017-02-09 10:44:00 | 99Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс \"Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд сургагч багш Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн референт Э.Амарсанаа нар 2017 оны 02 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Ховд аймаг дахь шүүхийн байранд сургалт зохион байгуулав.
Сургалтанд Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн, шүүхийн мэдээлэлэл лавлагааны мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдав.
Сургалтаар Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд анхаарах асуудлууд, \"Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг хэрхэн ашиглах талаархи мэдээллийг өгч, тухайн программ дээр хэрхэн ажиллах талаар шүүгч, ажилтнуудад зааж, зөвлөн, сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан ярилцав.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА