ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ОРОЛЦОВ
2017-05-03 15:24:48 | 88Ховд аймаг дахь Онцгой байдлын газраас Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, аймгийн засаг даргын 2013 оны А/106 дугаар захирамжийг хэрэгжүүлэн ажлын хүрээнд гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалт 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт болж тус дадлага сургуулилалтад Ховд аймгийн шүүхийн Тамгийн газрын нийт ажилтан албан хаагч нар оролцов.
Тус дадлага сургуулилалтаар Ховд аймгийн Онцгой байдлын газраас шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэж заавар зөвлөгөө өгч ажиллав.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .