-1

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ

2017-05-18 11:55:59    |   93

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас Ховд аймгийн нийт төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцсон \"Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2017 оны 04 сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын \"Ард Аюуш”-ын талбайд зохион байгуулав.

\"\"

\"\"

Тус \"Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагаанд Ховд аймгийн төрийн болон хувийн хэвшлийн нийт байгууллага оролцож, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас өдөрлөгт ирсэн иргэдэд шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, 70 гаруй иргэнд хууль зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 50 гаруй иргэдээс шүүхийн шүүхийн өнөөгийн ажил үйлчилгээний талаар судалгаа авч, 5 иргэний нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч, иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэж, гарын авлагаар хангаж тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцов.

\"\"

\"\"

\"\"

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .