Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр Ховд аймаг дахь шүүхэд ажиллалаа
2017-05-23 12:55:05 | 94Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ховд аймагт ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөрХовд аймаг дахь шүүхэд ажиллаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мэдээлэл, лавлагааны ажилтан иргэдэд үйлчилж, ухаалаг самбарын тусламжтайгаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын цахим хуудас, www.shuukh.mnцахим хуудаснаас шүүхийн шийдвэр, нэхэмжлэл, өргөдөл, гомдлын загвартай танилцах боломжийг бүрдүүлж өгснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярт танилцуулав.
Шүүх хуралдааны танхимд онлайнаар хуралдаан хийх төхөөрөмж суурилуулсан, шүүх хуралдааны бичлэг архивлагдаж. \"Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” ашиглалтад орсноор хуулийн бусад байгууллагатай мэдээлэл солилцох боломж бүрдсэнийг танилцууллаа.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Ховд аймаг дахь шүүхэд амжилттай хэрэгжиж буй. Эвлэрүүлэн зуучлагчийн туслах А.Билгүүн танилцуулснаар он гарсаар 166 өргөдөл хүлээж авсны 133-ыг нь шийдвэрлэжээ. Тэдгээрийн 115 нь эвлэрч, шүүхээр маргаанаа шийдүүлэх шаардлагагүй болсон байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нээлттэй шүүх болсноор иргэд, хэргийн оролцогчид www.shuukh.mn болон шүүхийн ухаалаг самбараас мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар иргэний шүүхийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулж байгааг онцолсон юм.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА