ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ.
2017-06-07 11:04:34 | 93Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх Нарийн Бичгийн даргын баталсан удирдамжийн хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг Ховд аймаг дахь шүүхүүдэд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Наранбилэг, шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, шүүхийн төрөлжсөн архивын эрхлэгч С.Нэргүй, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбацогт нар ажиллаа.
Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Наранбилэг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Монгол Улсын шүүхийн төсвийн талаар танилцуулсан бол. Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг \"Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх” сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Шүүхийн төрөлжсөн архивын эрхлэгч С.Нэргүй тус шүүхийн архивтай танилцаж заавар зөвлөгөө өглөө. Ажлын хэсэг тус шүүхэд Dell Optiplex 3046MT компьютерыг гардуулж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бодлогын талаар танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санаа бодлыг сонсож, харилцан ярилцлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА