-1

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна

2017-09-13 09:47:56    |   99


\"\" 
\"ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран \"ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд (42 хоног) танхимын болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Сургалтыг хууль зүйн болон шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, багш, судлаачид удирдан явуулах бөгөөд амжилттай төгсөгчдөд \"Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ы гэрчилгээ олгоно. 
 
Сургалтын зорилго:
§  Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх;
§  Шүүн таслан ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг,  чадвар, хандлага төлөвшүүлэх.
 
Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
§  Хууль зүйн их, дээд сургууль төгссөн байх
§  Эрх зүйч мэргэжилтэй
§  Дүнгийн голч 3.0-с дээш
§  Шүүхийн захиргааны байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:
1.Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
2.Сургууль төгссөн диплом, хуулбарын хамт
3.Сургалтын төлбөр 260,000 төгрөгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Төрийн сан 900012009 тоот дансанд тушаасан баримт
Бүртгэл:
Сургалтад оролцох хүсэлтэй эрх зүйчдийг 2017 оны 9 дүгээр сарын 8-наас 2017 оны 9 дүгээр сарын 22–ны өдрийг дуустал хугацаанд ажлын өдрүүдийн 09.00–17.00 цагийн хооронд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 205 тоотод бүртгэнэ. Сургалтад оролцогчдын тоо хязгаартай бөгөөд эхний ээлжид бүртгүүлсэн 50 хүнийг сургалтад оролцуулна. Сургалтад оролцогчдын тоо бүрдсэн тохиолдолд бүртгэлийг зогсооно.

Жич: Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 312825, 267697, 99961737, 99025052 дугаараас авна уу. 

. . .