Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
2017-12-18 10:36:58 | 144Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд хийсэн
шүүх хуралдааны тойм
1. Ц.Энхмэндийн нэхэмжлэлтэй, Ховд Их Сургуульд холбогдох \"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
2. Ц.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дарви сумын засаг Даргын Тамгын газарт холбогдох \"Ховд аймгийн Дарви сумын Засаг Даргын Тамгын газрын няравын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
3. Б.Баяр-Угтахын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дарви сумын засаг Даргын Тамгын газарт холбогдох \"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагчийн нотлох баримт гаргуулахыг хүссэн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
4. \"Цаст Алтайн жинчид” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Одсүрэнд холбогдох \"22.785.600 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
5. Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөгжил политехник коллежид холбогдох \"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
6. В.Үл-Олдохын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөгжил политехник коллежид холбогдох \"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
7. Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөгжил политехник коллежид холбогдох \"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
8. Д.Алдармаагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөгжил политехник коллежид холбогдох \"Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч өмгөөлөгч авсан тул шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
9. Ц.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй, Н.Энхтүвшинд холбогдох \"Гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар зохигчдод эвлэрэх 2 сарын хугацаа өгч, хэргийг түдгэлзүүлсэн.
10. Ц.Бямбатогтохын нэхэмжлэлтэй, Б.Отгонбилэгт холбогдох \"Гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
11. Ц.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй, Ж.Цэнд-Аюушд холбогдох \"Газар чөлөөлүүлэх”-ийг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг буцаасан.
12. ”Хан орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Ганпүрэвт холбогдох \"Орон сууц чөлөөлүүлэх”-ийг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
13. Х.Сагандагийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
14. О.Эрдэнэбаярын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч нотлох баримт баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 55 минут хүртэл хойшлуулсан.
15. О.Эрдэнэбаярын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
16. Ж.Туяагийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох, овог нэр зөвтгүүлэх”-ийг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
17. Б.Батлутын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
18. Б.Цагаанцоожийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
19. А.Ганболдын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
20. Б.Батцэцэгийн хүсэлттэй \"Овог нэр зөвтгүүлэх”-ийг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
21. Ю.Шагдарсүрэнгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
22. Ч.Нямдаваагийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
23. Х.Баатарсүрэнгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
24. Б.Саруул-Эрдэнийн нэхэмжлэлтэй, \"Баганат Орд” ХХК-д холбогдох \"2926000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
25. Н.Уранцэцэгийн хүсэлттэй \"Эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
26. Б.Гантулгын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
27. З.Гончигийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
28. М.Энхбаярын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
29. Н.Бурмаагийн нэхэмжлэлтэй, Б.Мэндбаярт холбогдох хүсэлттэй \"Гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
30. Д.Хишгээгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 3 цагаар хойшлуулсан.
31. Д.Хишгээгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
32. О.Нэргүйгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
33. Д.Хишгээгийн хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
34. Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ховд Их Сургуульд холбогдох \"Ажилд эгүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
35. Ховд аймгийн Хорих 457 нээлттэй, хаалттай хорих ангийн хүсэлттэй, \"О.Сайнбаярыг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
36. Л.Ичинхорлоогийн хүсэлттэй, \"Д.Амартүвшинг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
37. \"Ганганхөрс” ХХК-ийн хүсэлттэй, \"Л.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
38. Л.Дуламсүрэнгийн хүсэлттэй, \"Үрчлэлт хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
39. Б.Ганбатын хүсэлттэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар 18-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.БАТЦЭЦЭГ