ОНЫ ТЭРГҮҮНИЙ ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА
2017-12-28 19:36:49 | 99
Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас 2017 онд хамт олноо хошуучлан ажилласан оны тэргүүний шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаа шалгаруулж, Цом, Өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг 2017.12.22-ны өдөр зохион байгууллаа.
\"Оны Тэргүүний Давж заалдах шатны шүүхийн шүүгч” номинацид Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаярыг, \"Оны Тэргүүний Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” номинацид Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндуламыг, \"Оны Тэргүүний Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” номинацид Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Маринаг, \"Оны Тэргүүний Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” номинацид Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсийг, \"Оны Тэргүүний шүүхийн төрийн захиргааны албан хаагч” номинацид Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхамыг, \"Оны Тэргүүний туслах ажилтан” номинацид Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Мөнхзаяа, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Алтанзаяаг,\"Оны тэргүүний шүүх хуралдааны нарийн бичгийн дарга” номинацид Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяаг, \"Оны тэргүүний төрийн үйлчилгээний ажилтан” номинацид Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь Эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаа, Ховд аймаг дахь шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч Б.Уянга, үйлчлэгч Э.Дэлгэрмаа нарыг тус тус шалгаруулсан байна.
Тэргүүний шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын шагналыг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа,Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Ц.Оюун-Эрдэнэ, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар гардуулж, баяр хүргэлээ.
Шинэ жилийн арга хэмжээг Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Прокурор, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөлийн зөвлөлийн байгууллагууд хамтран зохион байгуулж, харилцан туршлага солилцсоноороо онцлогтой байлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА