-1

ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ, АЖИЛТНУУДАД БАЯРЛАЛАА

2018-01-04 18:55:41    |   103

Иргэн Г.Нямсүрэн миний бие Ховд аймгийн Мянгад суманд төрж, өссөн. Би 2013 онд улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож, тэтгэврээ авч байгаадаа Ховд аймгийн шүүхийнхэнд баярлаж явдаг. Манай сумын архив 1991 онд шатаж устсан учраас олон хүн улсад ажилласан байдлаа тогтоолгож чадаагүйгээс хохирч байсан. Ийм учраас миний бие сумынхаа 30 гаруй иргэдийн ажиллаж байсан байдлыг тогтоолгоход Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд материал бүрдүүлж өгөхөд нь хуулийн хүрээнд тусалж, олон удаа гэрчийн мэдүүлэг өгч, хууль ёсных нь эрхийг сэргээлгэсэн. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууд ард иргэдийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох болон бусад хэрэг маргааныг шийдвэрлэхдээ иргэд олон нийтэд түргэн шуурхай ил тод үйлчилгээ үзүүлж байдагт талархаж явдаг.

Шүүхийн шүүгч, ажилтан нарт шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

\"\"

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


. . .