-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

2018-01-10 18:39:33    |   97



    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газарт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-д зааснаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтийг хангаж, 2018.01.09-ний өдөр Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд Ховд аймгийн шүүхийн байран дахь шүүх хуралдааны танхимаас онлайнаар оролцуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.   

         Онлайн шүүх хуралдаан нь хэргийн оролцогч, иргэдийн цаг зав, мөнгө, хөрөнгө, шүүхийн ажлын зохион байгуулалтыг хэмнэдгээрээ чухал ач холбогдолтой талаар хэргийн оролцогчдын зүгээс талархал илэрхийлж байлаа.

 

\"\"\"\"

. . .