-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

2018-01-22 18:41:50    |   154

 ШҮҮХ ХУРАЛДААНД ОНЛАЙНААР ОРОЛЦУУЛЛАА.

      

           Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар нь Б.Норовын нэхэмжлэлтэй Л.Чантууд холбогдох \"Худалдан худалдан авах гэрээний 10.000.000 төгрөг”-ийн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Норовын онлайнаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, 2018.01.16-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Ховд аймгийн шүүхийн байран дахь шүүх хуралдааны танхимаас онлайнаар оролцуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.      

         Онлайн шүүх хуралдаан нь хэргийн оролцогч, иргэдийн цаг зав, мөнгө, хөрөнгө, шүүхийн ажлын зохион байгуулалтыг хэмнэдгээрээ чухал ач холбогдолтой талаар хэргийн оролцогчдын зүгээс талархал илэрхийлж байлаа.  


. . .