-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

2018-01-23 17:12:57    |   164

ШҮҮХ ХУРАЛДААНД ОНЛАЙНААР ӨМГӨӨЛӨГЧ Н.ОЮУНЧИМЭГИЙГ  ОРОЛЦУУЛЛАА.

        Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газарт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгээс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20 дугаар зүйлийн 20.16-д зааснаар Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтийг хангаж, 2018.01.23-ны өдөр Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Ховд аймгийн шүүхийн байран дахь шүүх хуралдааны танхимаас онлайнаар оролцуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.     

         Өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүгдэгч Ц.Б-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эрх, ашгийг хамгаалж онлайнаар шүүх хуралдаанд оролцох нөхцөл бололцоог хангасан Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газарт талархал илэрхийллээ.

\"\"

. . .