Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 сарын 19-ний өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
2018-01-25 19:25:06 | 1571. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т.Алтанбект холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Алтанбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч С.Мөнгөнбаатар, Б.Мөнх-Очир, И.Мөнгөнхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мөнгөнбаатар, Б.Мөнх-Очир, И.Мөнгөнхуяг нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ш.Зоригт, Ч.Оджаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Зоригт, Ч.Оджаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн.
4. Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Ганзоригт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.
5. Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Ганзоригт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.
6. Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Dхолбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Лувсан-Очирыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу завсарлага авсан.
7. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Очир, М.Загдзүсэм нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.
8. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Э.Мөнх-Ундралд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Мөнх-Ундралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ангийн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.
9. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ц.Содбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцаасан.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Ж.БАТЦЭЦЭГ