Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
2018-01-29 17:36:38 | 81Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 26-ны өдрүүдэд зарласан шүүх хуралдааны тойм
01. Т.Туулын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох \"Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн шүүх хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 00 минут хүртэл хойшлов.
02. Х.Отгоны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох \"Хариуцагчийн Х.Отгон миний 2016 оны ээлжийн амралтыг олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 02 дугаар 01-ны өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтийг шийдээгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил үүрэг гүйцэтгүүлээгүйгээс учирсан хохирол болох 2017 моны 02 дугаар сараас хойшхи цалин, 2016 оны амралтын мөнгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт олгох тушаал гаргахыг даалгах, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тушаал гаргахыг даалгах”-г хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн шүүх хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлов.
03. Б.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох \"Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Соёлмаагийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэлийн цалингийн шатлалыг бууруулж ТЗ-2-2 шатлалаар цалинжуулж буй хууль бус үйлдлийг тогтоолгох, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэлийн ажлын цалин ТЗ-2-2 шатлалаар цалинжуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа