ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.
2018-02-02 16:40:35 | 95ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Ховд аймаг дахь анхан шатны бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд 2018 онд оролцохоор Ховд аймгийн төв болон сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хэлтсийн сургалтын танхимд 2018.02.01-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн \"Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн танилцуулга” Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох ач холбогдол, тавигдах шаардлага” Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр \"Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг” Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч Б.Мөнхбаяр \"Иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам, 1 цагийн ажлын хөлс, томилолт болон замын зардал” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, сургалтын гарын авлага, материалаар хангаж, шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан загвар видео, шторкыг үзүүлж, сонирхуулан, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах арга зүй, удирдамжаар хангаж, цаашид хамтран ажиллах талаар харилцсан ярилцаж санал солилцлоо.
Сургалтын арга хэмжээг \"Ховд Жаргалант телевиз” сурвалжлан, хамтран ажиллалаа.