ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.
2018-02-05 19:11:07 | 96ХАРИУЦАГЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ШҮҮХ ХУРАЛДААНД ОНЛАЙНААР ОРОЛЦУУЛЛАА.Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газарт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Батболд \"Алтайн Зам” ХК-нийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох хэрэгт Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтийг хангаж, 2018.02.05-ны өдөр Улсын Дээд Шүүхтэй цахимаар холбогдон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж ажиллаа. Онлайн шүүх хуралдаан нь хэргийн оролцогч, иргэдийн цаг зав, мөнгө, хөрөнгө, шүүхийн ажлын зохион байгуулалтыг хэмнэдгээрээ чухал ач холбогдолтой талаар хэргийн оролцогчдын зүгээс талархал илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .