Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
2018-02-06 18:22:47 | 901. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т.Эрболат, Д.Амангельд, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Отгонцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Отнгонцэцэгээс гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч М.Загдзүсэм, А.Очир нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар улсын яллагчаас гаргасан хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.Батсүхэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Батсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэв.
4. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Содомбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Содомбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Наранцогтод холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Наранцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэххэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Ж.БАТЦЭЦЭГ