-1

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

2018-02-20 11:01:22    |   97

 ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО.\"Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн байранд ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүндэтгэл үзүүлж, уламжлалт золголтын нэгдсэн хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.

           Хүндэтгэлийн арга хэмжээнд Ховд аймгийн Прокурорын газар, Өмгөөлөлийн зөвлөлийн хамт олон зочлон золголт хийж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.

           Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд, Ховд аймгийн Прокурорын газар, Өмгөөллийн зөвлөлийн хамт олны зүгээс айлчлан ирж буй шинэ ондоо шударга ёс, хуулийг дээдэлж, хүний эрхийг хангасан, шүүх хуралдааныг хойшлуулахгүй тухай бүр зохион байгуулдаг байх, хэргийн хөдөлгөөний чанарыг дээшлүүлсэн, хуулийн хүрээнд хамтын ажиллагааг хангасан жил болгохын ерөөлийг дэвшүүлж, дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
\"\"
                            ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .