ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.
2018-03-05 11:53:00 | 8602. Т.Туулын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох \"Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-г хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн талууд эвлэрэв.
03. Ховд аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох \"Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар \"Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-г хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн шүүх хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлов.
Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа