ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.
2018-03-19 19:50:47 | 92ИргэнХ.Цэрэндорж миний бие 1952 онд Ховд аймгийн Дарви суманд төрж, өссөн. Би улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож, тэтгэврээ авч байгаадаа Ховд аймгийн шүүхийнхэнд баярлаж явдаг. Манай сумын архив 1991онд зарим иргэдийн материал Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт шилжиж ирээгүй тул олон хүн улсад ажилласан байдлаа тогтоолгож чадаагүйгээс хохирч байсан. Ийм учраас миний бие сумынхаа 10 гаруй иргэдийн ажиллаж байсан байдлыг тогтоолгоход Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд материал бүрдүүлж өгөхөд нь хуулийн хүрээнд тусалж, олон удаа гэрчийн мэдүүлэг өгч, хууль ёсных нь эрхийг сэргээлгэсэн. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууд ард иргэдийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох болон бусад хэрэг маргааныг шийдвэрлэхдээ иргэд олон нийтэд түргэн шуурхай ил тод үйлчилгээ үзүүлж байдагт талархаж явдаг.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
. . .