СУМДАД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛЛАА.
2018-04-02 19:01:49 | 94
Ховд аймгийн шүүх, шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн сумдад шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдад Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Туяа, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн, шүүхийн тамгын газрын жолооч Б.Буяндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018.02.20-24-ны өдрүүдэд ажиллаж, сум, орон нутгийн удирдлагуудтай уулзаж, шүүхийн үйл ажиллагааны 2017 он, 2018 оны эхний улиралын ажлын талаар танилцуулж, шүүхийн шинэтгэлийн үр дүн, шүүхийн эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар мэдээлэл хийж, сум-орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, харилцан ярилцлаа.